Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Түргэн сумын Хэрлэн багт тавдугаар сарын 3-ны /2023.05.03/ өдрийн 18:38:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Ташрамд дурдахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж.