ВИДЕО: EXO хамтлагийн дуучин Kai цэрэгт явах тухайгаа ярих үедээ уйлсан бичлэг цахим сүлжээнд тавигдав

ВИДЕО: EXO хамтлагийн дуучин Kai цэрэгт явах тухайгаа ярих үедээ уйлсан бичлэг цахим сүлжээнд тавигдав

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн дуучин Кай цэрэгт явахаар болсныг түүний энтертайнментийнх нь зүгээс мэдэгджээ.

Тэрээр цэрэгт явах хараахан болоогүй байсан боловч цэрэг татлагын журамд өөрчлөлт орсны улмаас тавдугаар сарын 11-нд цэрэгт явахаар болсон байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Кай өөрийн инстаграм хуудсаар хийсэн шууд бичлэгийн үеэр "Би хамтлагийнхаа эргэн ирэлтэд маш их бэлдсэн. Гэвч харуулах боломж олдсонгүй. Үнэхээр харамсаж байна. Буцаж ирснийхээ дараа л бүхнийг харуулж чадна байх" хэмээн нулимс дуслуулан ярьсан юм.

Kай-ийн цэрэг  татлагатай холбоотойгоор цэрэг татлагын шинэчлэгдсэн журмыг иргэд нэлээдгүй сонирхож буй. Солонгос эрчүүд хууль бус арга хэрэглэн цэргийн албанаас зугтах тохиолдол ихэссэн тул цэрэг татлагыг чангатгасан бөгөөд тус улсад 30 нас хүртлээ цэргийн алба хаах боломжтой байсан боловч 2020 оны сүүлээр журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг журамд зааснаар зөвхөн улсаасаа зэрэг цол /Монголоор бол СТА, МУГЖ зэрэг/ авсан бол 30 настайдаа цэрэгт татагдах болж, бусад эрчүүд 18-28 насандаа татагдах ёстой болсон байна.

Харин Кай дээрх цол тэмдгийг авах хүсэлт илгээсэн боловч татгалзсан аж. Мөн түүний хувьд нуруундаа гэмтэлтэй тул "Social service worker"-оор энгийн цэргээс илүү хугацаагаар буюу 640 хоног цэргийн алба хаах юм.

ВИДЕО:

Т.Бямбажаргал