УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг эзгүйд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн талаар тэрбээр мэдэгдсэн.
Уг хуулиар хуулийн орчуулгын үүргийг Засгийн газар тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцахаар өөрчилж байгаа аж. Түүнчлэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын нийтлэг харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг зөвхөн Хууль зүйн үндэсний хүрээлэн хийх зохицуулалтыг мөн хуулийн төсөлд тусгасан. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ. Цаашлаад Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах заалтыг тусгасан байгаа юм.
Тус хуулийг зарим гишүүд эсэргүүцэж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжиж явуулж буйг хуульч Х.Тэмүүжин эсэргүүцжээ. Тэрбээр "Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр нь Цэцэд мэдээлэл гаргах хуульчид надтай хамтраарай. Хуулийн хулгай завхралын үүдийг нээгч энэ нөхрийг зүгээр хараад суух арга алга" хэмээн бухимджээ.
ҮЗЭХ:
Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр нь Цэцэд мэдээлэл гаргах хуульчид надтай хамтраарай. Хуулийн хулгай завхралын үүдийг нээгч энэ нөхрийг зүгээр хараад суух арга алга! https://t.co/4xI83uGPdW
— Temuujin Kh (@Temuujin_Kh) May 4, 2023