ВИДЕО: "В.Путины амь насанд халдахыг оролдсон явдал бол дотоод нөхцөл байдал нь хурцадсаны шинж" гэж Украины тал мэдэгджээ

ВИДЕО: "В.Путины амь насанд халдахыг оролдсон явдал бол дотоод нөхцөл байдал нь хурцадсаны шинж" гэж Украины тал мэдэгджээ

Өчигдөр /2023.05.03/ Кремль дахь В.Путины ордон руу нисэгчгүй онгоц ашиглан халдахыг оролдсон үйлдлийг цаана Украин байгаа гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн.

Учир нь "Кремль рүү нисгэгчгүй онгоцоор дайрах гэсэн Киевийн оролдлогод Москва хэзээ ч, хаана ч хамаагүй хариу өгөхөд бэлэн байна. Энэ бол ялалтын баяр /2023.05.09/-ын өмнөхөн болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн оролдлого, урьдчилан төлөвлөсөн алан хядах ажиллагаа” гэж мэдэгдсэн юм. 

Харин Оросын энэхүү мэдэгдлийн хариуд Украины ерөнхийлөгч В.Зеленскийн нарийн бичгийн дарга Никифоров, “Кремль рүү шөнийн дайралт хийсэн гэх мэдээлэл бидэнд алга. Украин байгаа бүх хүч, арга хэрэгслээ өөрийн газар нутгийг чөлөөлөхөд чиглүүлж, бусдын эсрэг довтлохгүй. Москвад болсон явдал бол дотоод нөхцөл байдал нь хурцадсаны шинж” гэжээ. 

Эх сурвалж: BBC