Өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр “Олон улсын гал сөнөөгчдийн өдөр” тохиож байна.
Албан үүргээ гүйцэтгэж яваад гал түймэрт өртөж амь үрэгдсэн Австралийн таван гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэн 1999 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Уг түүхийг эргэн сануулбал, 1998 оны арванхоёрдугаар сарын 2-нд Австралийн Виктория мужид ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжилсэн аж. Улмаар 1999 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амь насаа алджээ.
Эдгээр гал сөнөөгчдийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон и-майл бичиж дэлхий дахинд түгээснээр улс орон бүр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэж, гал сөнөөгчдөө алдаршуулан хүндэтгэх болжээ.
Т.Бямбажаргал