УИХ-ын гишүүн Д.Ганбат С.Эрдэнээс салж, "Хийморь" фракц байгуулан өөрөө ерөнхийлөгчөөр нь батламжлагджээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат С.Эрдэнээс салж, "Хийморь" фракц байгуулан өөрөө ерөнхийлөгчөөр нь батламжлагджээ

“АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн” УДШ-ийн тогтоол гарснаар С.Эрдэнэ, Х.Баттулга нарын маргаанд цэг тавигдаж, тэд өөрсөд нь байсан тус намын тамга, гэрчилгээг Л.Гантөмөрт хүлээлгэн өгсөн. Үндсэндээ тус намын дотоод зөрчил зогсож, үйл ажиллагаа хэвийн болоод байна. 

Харин сүүлийн 2 жилийн хугацаанд С.Эрдэнийн улс төрийн бодлогыг дэмжиж, түүнтэй хамт улс төр хийж, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг ч доголдуулж байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат С.Эрдэнээс салж АН дотор улс төрийн фракц байгуулжээ. Тодруулбал, АН доторх "Хийморь" фракцын тэргүүнээр Д.Ганбатыг өчигдөр батламжилсан байна.