Унгарын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн айлчлал өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан зарим чиглэлд түр зам хаана

Унгарын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн айлчлал өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан зарим чиглэлд түр зам хаана

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн албан ёсны айлчлал өнөөдөр /2023.05.04/ эхлэх гэж байна. Түүний айлчлал энэ 07-ны өдөр өндөрлөх бөгөөд айлчлалын хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийнэ. 

Түүний айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын гудамж, Жанчин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед түр хязгаарлах ажээ.