Өнөөдөр /2023.05.03/ Кремль дахь В.Путины ордон руу шөнийн цагаар нисэгчгүй онгоц ашиглан халдахыг оролдсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Тус халдлагыг Украины тал үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа бөгөөд хэн ч бэртэж гэмтээгүй гэж ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, "Кремль рүү нисгэгчгүй онгоцоор дайрах гэсэн Киевийн оролдлогод Москва хэзээ ч, хаана ч хамаагүй хариу өгөхөд бэлэн байна. Энэ бол ялалтын баяр /2023.05.09/-ын өмнөхөн болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн оролдлого, урьдчилан төлөвлөсөн алан хядах ажиллагаа” гэж Кремль мэдэгдсэн байна.
Эх сурвалж: TASS
ВИДЕО: Нисэгчгүй онгоц ашиглан В.Путины амь насанд халдахыг оролдсон гэж Кремль мэдэгдлээ /ШУУРХАЙ/ pic.twitter.com/HebWaRIwf1
— iSee.mn (@iSee_MN) May 3, 2023