ФОТО: Playtime 2023 наадамд оролцох артистуудын нэрсийг эцсийн байдлаар зарлалаа

ФОТО: Playtime 2023 наадамд оролцох артистуудын нэрсийг эцсийн байдлаар зарлалаа

Олон улсын Playtime хөгжмийн фестивал жил бүрийн долдугаар сарын эхээр зохион байгуулагддаг билээ. Гурав хоногийн турш үргэлжилдэг уг фестивалд олон алдартай уран бүтээлчид оролцож, гайхалтай шоу үзүүлбэрийг үзүүлдэг.

Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр Playtime олон улсын хөгжмийн наадамд оролцох анхны артистуудыг зарлаж, олны анхаарлыг багагүй татсан бол уг мэдэгдлээр Cigarettes Аfter Sex болон Kobosil, Carsick Cars, Marcel Dettmann, Idiotape, Aisha Devi зэрэг олон улсад алдартай, олон уран бүтээлчид оролцоно гэдгийг мэдэгдсэн юм.

Иймд өнгөрөгч баасан гарагт бүх уран бүтээлчдийг эцсийн байдлаар зарласан бөгөөд онцлох уран бүтээлчдийг танилцуулж байна.

Инээмсэглэл хамтлаг, Дэлхий, Минжинсор, The Colors, Чойжоо, Бодьхүү, Davaidasha, 290, Wolfizm, Sekstsagaandogd & Arman Bakhytbyek, Masaya Fantasista, Ratabuzz, Jiijah гэх мэтчилэн олон сонирхолтой уран бүтээлчид оролцож буй бөгөөд өнгөрсөн жилүүдийг бодвол шинэхэн артистууд их нэмэгдсэн гэдгээрээ онцлог аж.

Ийнхүү 7 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдийг хүлээх л үлдлээ. Нэрс зарлагдахтай зэрэгцэн Advance Ticket худалдаалагдаж эхэлжээ. Тасалбарыг https://playtimefestival.com/playtime-2023 эсвэл shoppy.mn-с авах боломжтой юм.

Т.Бямбажаргал 

ФОТО: