С.Чинзориг: Эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх оношилгоо шинжилгээний үнэ тарифыг өөрчилж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулна /ВИДЕО/

С.Чинзориг: Эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх оношилгоо шинжилгээний үнэ тарифыг өөрчилж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулна /ВИДЕО/

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээний явцын талаар болон өчигдөр Ерөнхий сайд ээлжит өглөөний уулзалтаа өрхийн эрүүл мэндийн байгууллага эмч, эрүүл мэндийн байгууллагатай уулзсан талаарх мэдээллийг танилцуулъя. 2022 оны тавдугаар сарын 1-нд Засгийн газраас шийдвэр гаргаж иргэдийг эрт илрүүлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах шийдвэр гаргасан. Үүнээс хойш жилийн хугацаа өнгөрсөн.

Эл хугацаанд Монгол Улсын хүн амын 29.6 хувь буюу нэг сая 22 мянга 702 иргэн оношилгоо шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр иргэдийн 45.1 хувь нь эрэгтэйчүүд 54.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршил газар зүйн хувьд 50.1 хувь нь Улаанбаатар хотын иргэд 9.9 хувь нь орон нутгийн иргэд байна. Нийт хамрагдсан иргэдийн 60.5 хувь нь 0-17 насны хүүхдүүд, 39.8 хувь нь 18-аас дээш насны иргэд байна. Уг үзлэг шинжилгээнд иргэдийг бүрэн хамруулах талаар ЗГ болон яамнаас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн яамны зүгээр иргэдийг үзлэгт хамруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хүрээнд ажиллаж буй иргэдийн ажлын цагтай давхцуулахгүй үзлэг шинжилгээ явуулахаар болсон. Мөн бид удахгүй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоо шинжилгээний үнэ тарифыг өөрчлөх чиглэлээр ажиллахаар бэлтгэж байна.

Түүнчлэн цахим эрүүл мэндийн ажиллагаанд ЗГ-аас шаардлагатай хөрөнгийн хэмжээг шийдвэрлэх чиглэлийн сайд нарт өгсөн. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд  ходоодны уян дурангийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар санал боловсруулах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгсөн.

Ингэж чадвал эрт илрүүлгийн оношилгоонд хамрагдалт нэмэгдэх юм гэж үзсэн. Ерөнхий сайд өглөөний уулзалтаар эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлгүүдийн төлөөлөл эмч нартай уулзсан. Уулзалтад 30 гаруй эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцсон. Эдгээр эмч нарын ярьж буй хэд хэдэн асуудлыг ЗГ шийдэх хэрэгтэй гэж үзсэн.

  1. Цахим эрүүл мэндийн программ шаардлага хангахгүй байгаа
  2. Санхүүжилт олгож буй шалгуур үзүүлэлтээ боловсонгүй болгох

Дээрх уулзалтын үеэр бас нэг яригдсан асуудал нь Эрүүл мэндийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах замаар тухайн өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтэн тухайн өрхийн эмнэлгийнхээ нөхөрлөлийн гишүүн байхыг хуульчилж өгөх нь зүйтэй гэдгийг ЗГ үзэж байна. Иймд Эрүүл мэндийн хуульд өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзэж холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгсөн. Түүнчлэн Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ нэг жил болоод зогсохгүй цаашид үргэлжилнэ. Харин энэ жилдээ багтаан иргэдийг 80 хувьд хүртэл үзлэгт хамруулах бодлогын чиглэл авна. 

ҮЗЭХ: