Х.Нямбаатар: “Транспэрэнси интернэйшнл”-ээс өгч буй зөвлөмж шалгуур үзүүлэлтийг хангаж байж манай улсын эдийн засаг эрүүлжинэ

Х.Нямбаатар: “Транспэрэнси интернэйшнл”-ээс өгч буй зөвлөмж шалгуур үзүүлэлтийг хангаж байж манай улсын эдийн засаг эрүүлжинэ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Транспэрэнси интернэйшнл” олон улсын байгууллагаас гаргадаг авилгийн төсөөллийн индекс бууруулах чиглэлээр ажлын хэсгээс зохион байгуулж байгаа үйл явцын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар  мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Засгийн газрын зорилт нь сайн засаглал, хүний эрх, хууль дээдлэх чиглэлээр Монгол Улсын нэр хүндийг дэлхий нийтэд дээшлүүлэх үндсэн зорилготойгоор ажлын хэсэг ажиллаж байна. Хэвлэл мэдээлэл, үндэстэн дамнасан судалгааны байгууллагаар дамжуулан Монгол Улсын авлигатай тэмцэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлд үнэлгээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил /2022 онд/ 33 оноотойгоор 116 дугаар байранд орсон. Тус авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд “Транспэрэнси интернэйшнл” зөвлөмж өгсөн. Дээрх зөвлөмжөөр ажиллахын тулд “Шүгэл үлээгчийн хууль”, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хууль”, “Төрийн худалдан авахын хууль”, “Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хууль"-ийг Засгийн газарт өргөн барьсан байна. Мөн “Төрийн цахимжилтын хууль” хэрэгжих шатандаа орсон. Цагдаагийн байгууллагуудын тухай хууль, хууль сахиулах албадын хуулиудад “Сургалт” гэдэг тусдаа бүлэг оруулах гэж байна. Одоо ажиллаж буй хүмүүсийг жилд тодорхой кредит цагаар давтан сургах, шинээр сурч буй хүүхдүүдэд хүний эрхийн хичээл оруулахаар шинэчлэл хийгдэж байна.

Авлигын төсөөллийн индекс чиглэлээр долоо хоногт хамгийн багадаа гадны байгууллагуудтай биечлэн болон “Zoom” хуралдаануудыг гурваас доошгүй удаа хийж байгаа. Индексүүдийг өсөхийн тулд тодорхой мэдээллийг түгээдэг дэд бүтцүүдээ бий болгож, мэйл листүүд рүүгээ шигддэг болж байна. Энэ нэг баганад байгаа асуудал хамгийн багадаа Монгол Улсад өгсөн 50 шалгуур үзүүлэлтүүдээр задарна. Бид өгч буй бүх зөвлөмж, шалгуур үзүүлэлтүүдийг хангавал манай эдийн засаг эрүүлжих, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх, манай улсыг тогтвортой, зөв эдийн засагтай, зөв хууль засагладаг, нээлттэй, ил тод орон гэдгийг харуулахын тулд “Транспэрэнси интернэйшнл” индекс гаргаж байдаг” гэлээ.