Ч.Хүрэлбаатар: "Гэрэгэ" бондын өрийг төлж барагдуулснаар дөрвөн тэрбумын нөөцтэй байсан валют 3.7 тэрбум болж буурсан

Ч.Хүрэлбаатар: "Гэрэгэ" бондын өрийг төлж барагдуулснаар дөрвөн тэрбумын нөөцтэй байсан валют 3.7 тэрбум болж буурсан

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.03/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар " Өнгөрсөн сард "Гэрэгэ" бондын 369 сая долларын өрийг төлсөн. Үүний дараа валютын нөөц 3.7 тэрбум ам долларт хүрсэн. Валютын зах зээл тогтворжсон гэж үзэж байна. Өнгөрсөн сарын байдлаарх нүүрсний экспортын хэмжээ 19 тонн-д хүрсэн. Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж байна. Биржээр арилжаалсан нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой аливаа гомдлыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас Засгийн газарт оруулж танилцуулдаг болсон. Өмнө нь хэд, хэдэн гомдлыг танилцуулснаас хоёр гомдол нь шийдвэрлэгдсэн байна. Тухайлбал, Сэргээхдэх эрчим хүчний төсөлтэй холбоотой гомдол гаргасныг шийдвэрлэхээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажиллаж байгаа юм байна. Харин бусад гомдлыг хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа" гэлээ. 

ҮЗЭХ