Засгийн газрын Лхагва гарагийн /2023.05.03/ хуралдаанаар Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Засгийг газраас УИХ-д өргөн барьж буйтай холбогдуулан Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд маш их санал ирсэн. Тухайлбал засаг захиргааг өөрчлөх, шүүх талын асуудлыг өөрчлөн шийдвэрлэх гэхчлэн. Иймд эдгээр асуудлыг өөрчилж эхэлбэл маш том өөрчлөлт хийх шаардлагатай цаг хугацаа зарцуулсан асуудал болно. Тиймээс олон жил хүлээгдсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг боловсруулахдаа улс төрийн намуудаас ирсэн санал болон ЗГ-т ирүүлсэн байгууллагуудын саналыг тусгасан. Мөн сонгуулийн хуулийн зарчмыг баримталсан. Энэ явцад УИХ-ын 54 дүгээр тогтоолын дагуу зарим эрх хязгаарлагдмал санал болгоныг оролцуулах боломжгүй байсан тул ЗГ олгогдож буй эрхийн дагуу нэмэлт хуулийн төслөө боловсруулсан. Ингэснээр олон нам олон нийгмийн төлөөллүүдийн оролцуулах боломжийг нэмэгдүүлсэн сонгуулийн хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж байна” гэв.
ВИДЕО: