Францын элчин Сэбастиан Сүрүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа, "Э.Макроны Монголд хийх айлчлал"-ын талаар ярьжээ

Францын элчин Сэбастиан Сүрүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа, "Э.Макроны Монголд хийх айлчлал"-ын талаар ярьжээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон энэ сарын сүүлээр Монгол Улсад айлчлах талаар УИХ-ын гишүүд ярьж буй. Харин Э.Макроны манай улсад хийх айлчлалын талаар хоёр тал албан ёсны мэдээллийг гаргаагүй байна. 

Тэгвэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 05 /2023.04.05/-ны өдөр Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Сэбастиан Сүрүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа, “дээд хэмжээний айлчлал, эдийн засгийн төслүүд, сансрын хамтын ажиллагаа, хотын тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг олон сэдэв хөндөн ярилцлаа” хэмээн өөрийн твиттер хуудастаа мэдэгдэж байжээ. 

Түүний энэхүү мэдээллээс үзвэл, элчин сайд Сэбастиан Сүрүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ, “Францын ерөнхийлөгч Э.Макроны монголд хийх айлчлалын талаар ярилцсан” нь тодорхой болж байна. Харин тус айлчлалын үеэр Монгол, Франц улсууд сансрын хамтын ажиллагаа, хотын тээвэр, хөдөө аж ахуйн чиглэлд хамтран ажиллах талаар гэрээ байгуулж магадгүй байна.