Оросын дайны хөлд нэрвэгдээд буй Украины нийслэл Киев болон Буча, Ирпин хотуудад өнгөрөгч сар /2023.04/-ын эхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж очсон. Тэрээр энэ үеэрээ ОХУ-ын Украинд хийж буй дайныг буруутгаж, тус улсын 24-р суваг телевизэд өгсөн ярилцлага нь хамгийн олон хүн уншсан ярилцлагын нэгээр тодорсон юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй бололтой. Учир нь “Элбэгдорж хүрээлэн”-ээс Монголд ардчиллыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгынхоо хүрээнд СЭЗИС-ийн Максимум клубтай хамтран оюутан залуусын дунд "Ардчилсан Корпус" тэмцээнийг өчигдөр /2023.05.02/-нд зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Ц.Элбэгдорж цахимаар оролцож илтгэл тавьсан бол түүний хүү Э.Эрдэнэ биечлэн оролцжээ.