Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн ЗГ-ын хуралдааны үеэр "2024 оны УИХ-ын сонгууль хугацаандаа болно"  мэдэгдэж, протколд тэмдэглүүлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн ЗГ-ын хуралдааны үеэр "2024 оны УИХ-ын сонгууль хугацаандаа болно" мэдэгдэж, протколд тэмдэглүүлжээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.03/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2024 оны УИХ-ын сонгууль уламжлалын дагуу товлосон хугацаандаа болно" гэж мэдэгджээ. 

Учир нь өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулийг наашлуулж намар хийж магадгүй гэх мэдээлэл хэдэнтээ гарсан. Тэгвэл үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгүйсгэж "Сонгууль хугацаандаа болно" гэдгийг өнөөдрийн хурлын протоколд тэмдэглүүлсэн байна.