Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /2023.05.02/ хуралдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжжээ.
Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн /2023.05.03/ хуралдаанаар мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай танилцан дэмжсэн байна. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдөр /2023.05.03/ УИХ-д өргөн барихаар болжээ.
Засгийн газраас Үндсэн хуульд таван агуулгаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулж иргэд олон нийт болон яамдаас санал авч дууссан.
Энэ удаад
- Гишүүдийн тоог нэмж 152 гишүүнтэй болгох
- Цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг удаа томилох
- Нам байгуулахтай холбоотой 19.1.2 дах заалтыг бүхэлд нь хасах
- Дээд шүүхийн шийдвэр хүний эрх зөрчсөн гэж үзвэл ҮХЦ-д хандах
- Хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргана гэсэн өөрчлөлтийг тусгасан байгаа юм. 152 гишүүнтэй болох асуудлаар УИХ-д суудалтай АН, МАН-ын бүлэг дотооддоо саналаа нэгтгээгүй бөгөөд тоог илүү багасгах шаардлагатай гэсэн байр, суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж буй. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд 152 гишүүнтэй болно гэсэн заалтыг багасгаж магадгүй байгаа юм.