ФОТО: Төв аймагт сүрьеэгээр өвдсөн 200 хүүхдийн эцэг эх ЭМЯ-ны гадна жагсаж байна

ФОТО: Төв аймагт сүрьеэгээр өвдсөн 200 хүүхдийн эцэг эх ЭМЯ-ны гадна жагсаж байна

Яг одоо /2018.05.27/ Эрүүл мэндийн яамны гадна эцэг эхчүүд жагсаж байна. Учир нь Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 200 гаруй сурагч сүрьеэгийн халдвар авсан, үүнээс 30 гаруй хүүхдийн биеийн байдал муу байгаа тухай тэд хэлж байна.

“Шоронгийн өвчин” гэж нэрлэгддэг уг өвчнөөр зөвхөн нийслэлийн төдийгүй, хөдөө орон нутгийн хүүхдүүд өвчилж байгаа нь Эрүүл мэндийн яамны сайдын хариуцлагагүй, мэргэжлийн бус байдлаас болж байна, эмч нар буруугүй, олон жил сүрьеэ өвчний талаар мэдээллийг нуусан тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж буй юм.

Шаардаж буй иргэд яамны гадна жолооч нарыг дуут дохиогоо өгч дэмжихийг уриалан, өвчилсөн хүүхдүүдэд ямар төрлийн эм өгч, ямар эмчилгээ хийж буй мэдээллийг нээлттэй болгохыг хүсэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД