БНХАУ-ын Эрээн хотод тогтоосон хөл хориг өчигдөр цуцалж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээжээ

БНХАУ-ын Эрээн хотод тогтоосон хөл хориг өчигдөр цуцалж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 20 /2022.08.20/-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Эрээн боомт хотод корона вирусын халдварын тоо нэмэгдсэн тул тус хотод хөл хорио тогтоосон. Үүнээс шалтгаалан Монгол Улсын боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх ажилд хүндрэл гарч, чингэлэг тээврийн тоо хэмжээ тодорхой хэмжээнд буураад байсан юм. 

Хятадын талаас энэ сарын 12 /2022.09.12/-нд Эрээн хотын хэмжээнд халдвар бүртгэгдэхгүй бол хөл хориог цуцлах боломжтой гэж мэдэгдээд байсан юм.

Тэгвэл өчигдөр /2022.09.12/ 17:00 цагаас эхлэн БНХАУ-ын Эрээн хотод тогтоосон хөл хориог цуцалж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гарчээ. Ингэснээр манай улсын чингэлэг тээвэр Монгол, Хятад улсын хооронд саадгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа аж.