Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д болж байгаа Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ Оросын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан. Энэ үеэрээ Монгол Улсад Оросоос нийлүүлдэг “АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирсон” байгаа юм.
Товчхондоо, энэ нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгч байх хугацаанд Оросоос манайд нийлүүлдэг АИ-92 автобензиний үнэ тогтвортой байх нь.
Учир нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх нь тус албан тушаалыг 6 жилийн хугацаанд хашихаар болсон. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй бол 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох юм.