Коронавирусийн хөл хорионы улмаас зогсоод байсан Улаанбаатар-Бээжин болон БНХАУ-ын бусад боломжтой хотууд руу агаарын нислэг сэргэхэд бэлэн болсон байна. Тодруулбал, Монгол Улсаас БНХАУ руу энэ сарын 8 /2022.09.08/-ны өдрөөс МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэхээр болжээ. Засгийн газар хоорондын тохиролцоогоор БНХАУ-д суралцдаг оюутнууд танхимаар хичээлдээ суух боломж бүрдсэн тул авиа компаниуд энэ сараас нислэгээ ийнхүү сэргээж байгаа аж.