Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 3153.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 304.05, өмнөх сарынхаас 28.77 төгрөгөөр суларчээ.
Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 468.27 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.37, өмнөх сарынхаас 1.42 төгрөгөөр суларсан байна. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 54.32 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.74 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.05 төгрөгөөр чангарсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.