Манай улсын экспорт, импортын гол боомт болох БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар илэрсэн тул хөл хорио тогтоогоод байгаа. Энэ нь манай улсын тээвэр, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа тул Эрээн хотод тогтоосон хөл хорио ямар түвшинд байгааг манай зарим иргэд анхааралтай ажиглаж байна.
Тэгвэл Эрээн хотод тогтоосон хөл хориог өнөөдрөөс эхлэн дахин дөрөв хоногоор сунгасан байна.
Тодруулбал, Эрээн хотод коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн гурав хоногт илрээгүй байна. Харин эрсдэл өндөр байгаа гэж үзэн хөл хорионы дэглэмийг өнөөдөр /2022.08.31/-өөс эхлэн ирэх сарын 03 /2022.09.03/-ны өдрийг хүртэл нийт дөрөв хоногийн хугацаатай сунгасан байна. Энэ хугацаанд нийт иргэдээс PCR-ын шинжилгээ авахаар болжээ. Харин манай улсын тээвэрт энэ хөл хорио нь хэрхэн нөлөөлж байгаа талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад, “Өдөр 200 орчим чингэлэг тээврийг Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрүүлэн ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Гэрэл зургийг: @Shagdarsurenba3 твиттер хаягаас ашиглав