Монгол Улсын хилээр гарахаас өмнө бүрдүүлж байсан, коронавирусний шинжилгээний шаардлагыг өөрчилсөн тухай МИАТ компани мэдээллээ. Япон Улс есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн цар тахлын эсрэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Үүнд, Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын засгийн газрын зөвшөөрсөн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчийн тухайд хилээр гарахаас 72 цагийн өмнө шинэ төрлийн коронавирусний шинжилгээ (PCR-ын шинжилгээ) өгөх шаардлагагүй болсон байна. Харин тус улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигч Монгол Улсын хилээр гарахаас 72 цагийн өмнө коронавирусний шинжилгээ хийлгэх шаардлагатайг МИАТ компани мэдээллээ. Япон Улсын засгийн газраас зөвшөөрөгдсөн вакцины тухай мэдээллийг эндээс авна уу. https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/vaccinetuikamn.html