БНХАУ-ын Эрээн хотод дахин хөл хорио тогтоосон ба Монголын тээвэр хэрхэх талаар ГХЯ-наас мэдээлэл хийгээгүй байна

БНХАУ-ын Эрээн хотод дахин хөл хорио тогтоосон ба Монголын тээвэр хэрхэх талаар ГХЯ-наас мэдээлэл хийгээгүй байна

Манай улсын гол экспорт, импортын тээвэр дамжин өнгөрдөг БНХАУ-ын “Эрээн” боомт хотод өчигдөр коронавирусийн халдвар таван тохиолдол бүртгэгдсэн тул тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоосон байна.

Харин зарим албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Эрээн хотод хөл хорио тогтоосон ч дундын тээвэр хэвийн үргэлжлүүлэх талаар ярилцаж байгаа” гэдийг онцолж байгаа юм. Харин одоогоор манай Гадаад харилцааны яамнаас “Эрээнд тогтоосон хөл хорио нь манай улсын экспорт, импортын тээвэрт хэрхэн нөлөө үзүүлэх талаар” тодорхой мэдээлэл хийгээгүй байна.