Нийслэлийн статистикийн газрын судалгаагаар 2022 оны наймдугаар сарын 19-ны өдрийн байдлаар төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 12 нэрийн барааны үнэ буурсан, нэг нэрийн барааны үнэ өсчээ.
Тухайлбал, зах худалдааны төвүүдэд алтан тариа савласан, дээд (1,736₮), хонины мах, ястай (11,380₮), хонины мах, цул (11,333₮), үхрийн мах, ястай (13,725₮), үхрийн мах, цул (16,118₮), адууны мах, ястай (10,100₮), ямааны мах, ястай (9,333₮), монгол төмс (1,687₮), монгол лууван (3,454₮), байцаа (1,904₮), манжин (4,245₮), сонгино (3,500₮) болж тус тус буурж, өндөгний үнэ Өндөг, ОХУ (475₮) болж нэмэгджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Харин Сүү, Тараг, Цөцгийтэй, Атар талх Зууван чех, Цагаан будаа, Шар будаа, Ургамлын тос, Ногоон цай, Элсэн чихэр, Алим, Дизель түлшний үнэ хэвийн байна.
Мөн хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.64 хувиар буюу 430 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.16 хувиар буюу 250 төгрөгөөр буурсан байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.09 хувиар буюу 438 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.84 хувиар буюу 136 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.88 хувиар буюу 300 төгрөгөөр буурсан, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.44 хувиар буюу 433 төгрөгөөр буурсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн хороо