Монголы Урлагийн зөвлөл нь гэрэл зурагчдын чадавхийг дээшлүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран SMArt programme урлангаар хангах хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Уг хөтөрлбөрт 2019 онд гэрэл зурагчин Б.Бямба шалгаран, гурван сарын хугацаанд Швейцарын Посчиаво тосгонд байрлан, олон улсын гэрэл зурагчидтай хамт Швейцарын уулс, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, байгалийн гэрэл зургийг дурандаа буулган, өөрийн бие даасан үзэсгэлэнг нээн Швейцар улсад олон нийтэд толилуулж байна. Түүний үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 4-н хүртэл Швейцарт дэлгэгдэх ба Монголд 2022 оны 10 дугаар сард толилуулах аж.