Өнөөдөр /2022.08.17/ өглөө Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч таван хүний эрдэнэт амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт өнөөдөр өглөө 09:00 цагийн орчим Honda Civic маркийн автомашин North Benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, тус ослын улмаас таван хүний амь нас хохирсон байна. Одоо тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундаа хэрэглэсэн, нойрмоглосон, хэт ядарсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.