Энэ наймдугаар сарын 13-ны өдөр /2022.08.13/ Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт “Айраг наадам 2022”-ыг зохион байгуулах үеэр зам тээврийн ноцтой осол гарчээ.
Хэргийн талаар холбогдох албанаас тодруулахад, тус өдрийн 22 цагийн орчимд Prius маркийн автомашин жолоодож байсан Булган аймгийн харьяат 33 настай эрэгтэй өсвөр насны дөрвөн хүүхдийг ташраар нь дайрч гэмтээсэн хэрэг гарсан байна. Одоогоор тус хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэв.