Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын наймдугаар сарын 3-ны 01 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Тус хамгаалалтын захиргаа нь 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн хүрээнд "Зөрчлийн тухай", "Байгаль орчныг хамгаалах тухай", "Ойн тухай", "Газрын тухай хууль", "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай", "Амьтны тухай" тус тус хуулийн зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүх, хадлан хадах, ан амьтанд хавх, урих тавьсан, барьсан, агнах зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын горимын хэрэгжилтийг хангаж ажиллах зорилготой ажиллаж байна.