Энэ сарын 8 /2022.08.08/ 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах хорих 423 дугаар ангид 3 жилийн ял эдэлж байсан А.Мөнхбат гурван удаагийн ял шийтгэлтэй, 2,8 жилийн хорих ял эдэлж байсан Г.Сумъяабазар анх удаагийн ял шийтгэлтэй этгээд нар оргон зайлсан хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр /2022.08.16/-ийг хүртэл тус ялтан этгээдүүдийг олоогүй, холбогдох албанаас эрэн хайх ажиллагааг хийж байгаа аж.
