Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан эмэгтэй, зүй бус авирлаж, худалдаж авсан зүйлээ тус газарт асгаж, худалдагчийг цэвэрлэхийг шаардсан гэх мэдээлэл гарсан.
Тодруулбал, тус эмэгтэй CU дэлгүүрээс бэлэн гоймон худалдаж аваад "ус хийгээд аваад ир" гэсэнд худалдагч "манайх өөртөө үйлчилдэг" гэсэнд тэрбээр зүй бус авирыг гаргасан гэх мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд тавьсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллага тус хэрэг хаана гарсан, ямар хүмүүс энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоож Зөрчлийн хэрэг үүсгэхээр шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Манай цэвэр цусны ОРКууд CU-ээр ингэж үйлчлүүлдэг🤦♂️🤦♂️🤦♂️
— 🇲🇳 Монгол улсын иргэн Зориг 🇲🇳 (@zorig316) August 14, 2022
Гоймон аваад худалдагчаас нь ус хийгээд аваад ир гэж. Худалдагч нь манайх өөртөө үйлчилдэг гэсэн чинь ийм авир гаргаад ирээд цэвэрлэ г**** минь #гэжээ 🤦♂️🤢🤮 pic.twitter.com/Om4UjRRF2O