ШУУРХАЙ: Дарханы замын тендертэй холбогдуулж ЗТХЯ-ны зарим албан тушаалтуудын өрөөнд НЭГЖЛЭГ хийж байна

2022-08-15 16:19

LIVE: "ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр зэрэг нэгжлэг явуулж байна" гэж АТГ-аас мэдэгдэв

Улаанбаатар-Дархан чиглэлийн 241 км авто замын ажилтай холбогдуулж, АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн яаманд нэгжлэг хийж байгаа юм. Харин энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

Тэрээр "Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр зэрэг 30 гаруй объектод нэгжлэг явуулж байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэгжлэг хийх үндэслэл тогтоогдсон, хэрэгт ач холбогдол бүхий баримт байгаа гэж үзсэн" гэв. 

 

2022-08-15 14:09

LIVE: Дарханы замын тендертэй холбогдуулж ЗТХЯ-нд АТГ-аас НЭГЖЛЭГ хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой "алдагдсан боломж"-ийн өртгийг тооцоолж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан.

Иймд тус замын тендерийг хариуцаж байсан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан, мөн тус яамны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг АТГ шалгаж эхэлсэн байна. Тэгвэл яг одоо /2022.08.15/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын тендертэй холбогдуулж Нийслэлийн поркурорын зөвшөөрөлтэйгээр Зам, тээврийн хөгжлийн яамны нэр бүхий хүмүүсийн албан өрөөнд АТГ-ын алба хаагчид нэгжлэг хийж байна. Иймд манай сурвалжлах баг ЗТХЯ дээр ажиллаж байна. Үйл явдлыг шууд хүргэж байна.

LIVE:

 

2022-08-15 13:10

ШУУРХАЙ: Дарханы замын тендертэй холбогдуулж ЗТХЯ-ны зарим албан тушаалтуудын өрөөнд НЭГЖЛЭГ хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой "алдагдсан боломж"-ийн өртгийг тооцоолж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан.

Иймд тус замын тендерийг хариуцаж байсан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан, мөн тус яамны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг АТГ шалгаж эхэлсэн байна. Тэгвэл яг одоо /2022.08.15/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын тендертэй холбогдуулж Нийслэлийн поркурорын зөвшөөрөлтэйгээр Зам, тээврийн хөгжлийн яамны нэр бүхий хүмүүсийн албан өрөөнд АТГ-ын алба хаагчид нэгжлэг хийж байна. Иймд манай сурвалжлах баг ЗТХЯ дээр ажиллаж байна. Үйл явдлыг удахгүй хүргэх болно. 




Өнөөдөр нохой өдөр

37 минутын өмнө