Ц.Бат-Энх Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын даргаас гадна, “Эрдэнэт медикал эмнэлэг”-ийн даргыг ДАВХАР хийх болжээ

Ц.Бат-Энх Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын даргаас гадна, “Эрдэнэт медикал эмнэлэг”-ийн даргыг ДАВХАР хийх болжээ

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-т Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс гадна дөрвөн орлогч дарга ажилладаг байсан. Тодруулбал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер гэсэн албан тушаалд Т.Батмөнх, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор Ц.Бат-Энх нарын дөрвөн хүн ажилладаг байв. 

Тэгвэл үнэ, валютын ханшийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн “Ажлаа хий. Өөрсдөө хэмнэ” жагсаал өнгөрөгч дөрөвдүгээр сар /2022.04/-д болсон. Иймд Засгийн газраас санаачилж “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг батлуулсан. Тус хууль гарснаар “улсын үргүй зардлыг хэмнэхийн тулд” төрийн өмчит компани болон үйлдвэрийн газруудыг дэд захирал, орлогч даргатай байхыг хориглосон.

Гэтэл Т.Батмөнх, Д.Үүрийнтуяа, П.Энхбат нарын дөрвөн хүний Эрдэнэт үйлдвэр дахь албан тушаалыг хадгалахын тулд “Орлогч захирал” гэсэн албан тушаалтнуудаа “Тамгын газрын дарга” болгон өөрчилж, “Ажлаа хий. Өөрсдөө хэмнэ” жагсаалаас гарсан “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг хуурч, аргалсан байдаг. 

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шийдвэр гаргаж, Т.Батмөнхийг тус үйлдвэрийн Ерөнхий инженерт, Д.Үүрийнтуяаг Санхүү, эдийн засаг хариуцсан Тамгын газрын даргаар, П.Энхбатыг Хөгжлийн асуудал хариуцсан Тамгын газрын даргаар, Ц.Бат-Энхийг Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын даргаар томилсон байдаг. Товчхондоо, ихэнх төрийн байгууллагуудад нэг л үйл ажиллагааг нь хариуцлсан "Тамгын газар" байдаг бол Эрдэнэт үйлдвэр дөрвөн Тамгын газартай болсон байдаг.

Харин Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энх давхар “Эрдэнэт медикал эмнэлэг”-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг хашиж байгаа аж. Хамгийн ноцтой, эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байгаа олны шүүмжлэлд өртөөд байгаа аж. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө