Энэ сарын 09 /2022.08.09/-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ 25 настай иргэн П-ийн амь насыг нь ноцтой хөнөөсөн хэрэг гарсан.
Тодруулбал, П-ийн найз охин болох 25 настай иргэн Ц нь архидан согтуурсан үедээ түүнийг хутгалж амь насыг нь хөнөөсөн бөгөөд тус хэргийн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.