ГХЯ: Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн ч дундын тээврийг зогсоохгүй, үргэлжлүүлэх талаар ярилцаж байна

ГХЯ: Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн ч дундын тээврийг зогсоохгүй, үргэлжлүүлэх талаар ярилцаж байна

Өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр /2022.07.30/ БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдэж хөл хорио тогтоожээ. Иймд өчигдрөөс бүх нийтийн шинжилгээг авч эхэлсэн бөгөөд хариунаас хамаарч хөл хорионы хугацааг шийднэ гэжээ. Харин тээврийн талаар Гадаад харилцааны яамнаас, “Эрээн хотод халдварын тохиолдол батлагдсан. Өнөөдрийн байдлаар чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Гэхдээ цаашид дундын тээвэр зогсоохгүй байх талаар хоёр талын зүгээс ярилцаж байна” гэв.