Энэ наймдугаар сар /2022.08/-д манай улсад Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-ын тэргүүн болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалууд болох гэж байна.
Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И -ын айлчлал манай улсад энэ сар /2022.08/-ын дундуур болох бол, НҮБ-ын тэргүүн А.Гутерреш тус айлчлалын дараахан манай улсад айлчлах гэж байгаа аж. Тэгвэл Ван И -ын айлчлалаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, шинээр нээгдэх боомтуудын талаар яригдах бол, А.Гутеррешийн айлчлалын үеэр тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсад НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж магадгүй байгаа аж.