Өвөрхангай аймагт болсон “Сарлагийн баяр”-ыг үзэхээр долоон улсын мянга орчим жуулчид иржээ

Өвөрхангай аймагт болсон “Сарлагийн баяр”-ыг үзэхээр долоон улсын мянга орчим жуулчид иржээ

Өвөрхангай аймгийн  Бат-Өлзий суманд 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр “Сарлагын баяр” аялал жуулчлалын эвент зохион байгуулагдсан байна. Уг эвент арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга оролцож, үйл ажиллагааг нээж дотоод, гадаадын жуулчид болон нутгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн байна.  

Үндэсний ёс уламжлал, өв соёлыг сурталчлах зорилготой энэхүү эвент арга хэмжээг дотоодын аялагч, жуулчдаас гадна Франц, Польш, Герман, Япон, Солонгос, Орос, Швейцар зэрэг улс орны 1000 орчим жуулчид үзэж сонирхжээ.  

“Монгол эсгий урлалын баяр” эвентээр эсгий хийх зан үйлийг сурталчилдаг бол “Сарлагийн баяр”-аар сарлаг бугуйлдах, булгиулах, сарлагийн уралдаан зэргээр тухайн аймаг сумдын ард иргэдийн амьдрал, ахуй соёлыг илэрхийлж, аялагч, жуулчдад сурталчилдаг байна. Түүнээс гадна тус наадмын үеэр нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарахаас гадна үндэсний бөхийн барилдаан, хурдан дааганы уралдаан, үндэсний сайхан хувцастай хосын тэмцээн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав.