ВИДЕО: Л.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын “шоу”-ны дараахан Дарханы зам борооны усанд хуурч, сүйджээ

ВИДЕО: Л.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын “шоу”-ны дараахан Дарханы зам борооны усанд хуурч, сүйджээ

"Хөтөл"-ийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг зогсоож, төр буцааж авлаа гэж зарласан. Улмаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирлаар Л.Наранбаатар гэх "хүн гар"-ыг томилсон.

Учир нь тэрээр улс төрийн жижиг зүйлийг ч том болгон шоудаж, попорч чаддаг гэдгээрээ алдартай нэгэн. Мөн Дархан-Уул аймгийн АН-ын даргаас МАН-ын гишүүн болж, улмаар тус үйлдвэрийн даргаар томилогдсон гэж олон нийт түүнийг шүүмжилдэг. Тэгвэл Л.Наранбаатар саяхан "цементийн үнийн өсөлтийн эсрэг цохилт өгч, Хөтөлийн цементийг нэг уутыг 15 мянган төгрөгөөр худалдаална" гэж мэдэгдсэн ч, удалгүй тус үйлдвэрийн шатаах зуух эвдэрсэн гэх шалтгаанаар үйлдвэрлэл нь саатаад байгаа.

Харин түүний нэг пиар нь Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замын цементийн хангалтыг хариуцаж байгаа гэдгээрээ сурталчилгаа хийдэг. Тухайлбал өчигдөр /2022.07.26/ тэрээр Дарханы замын ажлыг цементээр тасрахгүй гэх утгатай мэдээлэл өгч Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн хамт шоудсан.  Ж.Бат-Эрдэнэ бол УИХ-ын гишүүн асан, популист гэдгээрээ алдартай Ж.Батзандангийн төрсөн ах юм. Гэтэл тэдний шоуны дараахан орсон түр зуурын борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлд тавьсан автозам хуурч, эвдэрчээ. Иймд иргэд 3 жил хугацаа болсон ч гүйцэт баригдаагүй байгаа тус замыг чанаргүй муу тавьж байгааг шүүмжилж байна.  

Бороо орсны дараа Дарханы замын нөхцөл байдал. 2022.07.26