Өнгөрөгч долоо хоногт Монголбанк 151 сая ам.долларыг зах зээлд нийлүүлж, ханшыг 3157 төгрөгт тогтоожээ

Өнгөрөгч долоо хоногт Монголбанк 151 сая ам.долларыг зах зээлд нийлүүлж, ханшыг 3157 төгрөгт тогтоожээ

Монголбанк гадаад валютын дуудлага худалгааны спот арилжаагаар өнгөрсөн 7 хоногт цахим талбарт нийт 151 сая ам.доллар нийлүүлжээ. Тодруулбал, энэ сарын 19-нд 90 сая, 21-нд 61 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна. Харин арилжааны банкууд 5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн форвард арилжааны хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлээгүй байна.

Монголбанкнаас зарласан ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3157 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд сүүлийн нэг сард ханш тогтвортой байгааг Монголбанкнаас мэдээлэв. Харин “Найман шарга” худалдааны төвд нэг ам.долларыг 3170 төгрөгөөр авч, 3190 төгрөгөөр зарж байна.