Эрдэнэт үйлдвэрийн 415 сая төгрөгөөр “Бэрх” тосгоны далд уурхайд барих байсан “Очирваань” бурхны хөшөөний тендерийг цуцалжээ

Эрдэнэт үйлдвэрийн 415 сая төгрөгөөр “Бэрх” тосгоны далд уурхайд барих байсан “Очирваань” бурхны хөшөөний тендерийг цуцалжээ

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд Монголын далд уурхайн музей байгуулж, музейн төсөвт өртөг 4.7 тэрбум гаруй төгрөгөөр тооцсон бол энэ онд 1 тэрбум 350 сая гаруй төгрөгийг улсын төсөвт тусгаад байгаа юм. 

Тэгвэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захиалгаар “Бэрх” тосгоны далд уурхайн музейд “Очирваань” бурхан болон түүнийг дагалдах бурхдыг бүтээж, залах 415 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлагдаад байсан юм. 

Харин тус тендерийг олон иргэд эсэргүүцэж, “Бэрх” тосгонд Мнголын иргэд ямар өртэй вэ гэх асуудлыг дэвшүүлж, шүүмжилж эхлээд байв. Тэгвэл ирэх сарын 19-ны өдөр шалгаруулах байсан “Бэрх” тосгоны далд уурхайн музейд барих байсан “Очирваань” бурханы хөшөөний тендерийг цуцалсан байна.

Бурханы хөшөө барих тендер цуцлагджээ