БНЭУ /Энэтхэг/-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил үргэлжилж байна.
Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн 4 багц төслөөс бүрдэнэ. EPC-1 төслийн ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Жэй Эм Си Прожэктс” ХХК болон Монголын 21 туслан гүйцэтгэгч компанийн нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022/11/29-нд төслийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар Уул уурхайн, хүнд үйлдвэрлэлийн яам /УУХҮЯ/ мэдээллээ.
УУХҮЯ-ны твиттер хуудаст:
Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн 4 багц төслөөс бүрдэнэ. EPC-1 төслийн ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Жэй Эм Си Прожэктс” ХХК болон Монголын 21 туслан гүйцэтгэгч компанийн нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022/11/29-нд төслийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж бна pic.twitter.com/qqwkmOtNQi
— Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (@ministry_mining) July 21, 2022