Арьс товруутах өвчин гарсан тул Дорнод аймагт үхрийн мах худалдах, нийлүүлэхийг хоригложээ

Арьс товруутах өвчин гарсан тул Дорнод аймагт үхрийн мах худалдах, нийлүүлэхийг хоригложээ

Дорнод аймагт амьд үхэр, үхрийн мах,  түүхий эд тээвэрлэх, худалдан борлуулах, нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг сунгасан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор ирэх сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний анхны тохиолдол зургадугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн бол сүүлийнх нь энэ сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Баянтүмэн, Булган сумдын гурван голомтод 95 үхэр өвчлөн, устгалд оруулсан гэж Мал эмнэлгийн газраас мэдээлсэн байна.  Аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран тус өвчний голомтыг цомхотгох, тэмцэх арга хэмжээг шуурхай авч, голомтот бүс нутагт хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг