ТАНИЛЦ: Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Засгийн газраас дараах үүрэг, чиглэлийг өгчээ

ТАНИЛЦ: Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Засгийн газраас дараах үүрэг, чиглэлийг өгчээ

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухайд

Өнөөдөр /2022.07.19/-ийн засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол гаргаж холбогдох Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Үүнд:

  • Дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл, хивгийн экспорт, импортыг нэмэгдүүлэх, хязгаарлах эсэх арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Аймгуудын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 3.1 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл, сумдын нөөцөд 22.3 мянган тонн өвс, 11.5 мянган тонн тэжээлийн нөөцийг тус тус орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрээр бүрдүүлэх
  • Зуншлагын байдлаас хамааран отроор мал өвөлжүүлж, хаваржуулах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, оторчдод нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэл хангах
  • Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах, малын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, хязгаарлах,
  • Харъяалах нутаг дэвгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, өвөл, хаврын улирлын хүнсэнд хэрэгцээлэх махыг бэлтгэн нөөцлөх,

-Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухайд-

Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, ургац хураалтад, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид, оюутан залуучуудыг  ажиллуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, ургацын борлуулалт, тээвэр, зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах зорилгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гаргалаа.

Үүнд:

  • Ургац хураалтын ажилд хугацаат цэргийн алба хаагчид, Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогчдын оролцоог нэмэгдүүлэх тэдний сургалтын хөтөлбөр, кредит цагт зохицуулалт хийх, ургац хураалтын ажилд оролцуулах боломжийг бүрдүүлэх,
  • Зам гүүрийн эвдрэл гэмтэлийн засварын зардлыг эртнээс шийдвэрлэж, ургац хураалтаас өмнө зам, гүүрийн засварын ажлыг шуурхайлах,
  • Ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангамжийг тогтвортой байлгах, импортоор авч буй техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн шуурхай зохион байгуулахыг холбогдох Сайд нарт үүрэг болголоо.

Энэхүү шийдвэр нь ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх, хүнсний хангамж нийлүүлэлтэд чухал нөлөө үзүүлнэ.

-Эрт ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт-

Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрсэн, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэлсэн боловч жигдэрээгүй тул орон нутагтаа борлуулагдаж байна. Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж эхэлсэн. Төмс, хүнсний ногооны аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн эрт ургацын  хураалтаа эхлэнэ.

Хөдөө аж ахуйн салбарыг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ургац хураалтын болон 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг төрийн захиргааны байгууллага, малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар биелүүлэх ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий Сайд албан даалгавар гаргасан байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө