Н.Мандуул: “Шинэ Яармаг”, “Эрэл”, “Бэрэн” зэрэг 14 зээлдэгчийн эргэн төлөлт удаашралтай байна

Н.Мандуул: “Шинэ Яармаг”, “Эрэл”, “Бэрэн” зэрэг 14 зээлдэгчийн эргэн төлөлт удаашралтай байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаар хэлэлцжээ. Энэ талаар тус банкны захирал Н.Мандуул мэдээлэл өгөв.

Тэрбээр “Зээлийн эргэн төлөлт өнөөдрийн байдлаар 503 тэрбум төгрөгт хүрээд байна. Оны эцсээс хойш нийтдээ долоон компани зээлээ бүрэн төлж, хаасан. Өнгөрөгч өдрүүдэд банкны зүгээс хоёр томоохон ажлыг хийлээ. Үүнд:

  • Нэг. Манай улсын олон улсад зээлжих зэрэглэлийг В буюу тогтвортой түвшинд хадгалж авч үлдлээ
  • Хоёрт. Санхүүгийн аудитаа хийж гүйцэтгэлээ. Зээлийн эргэн төлөлт дээр ажлууд хийгдэж үр дүн гарснаас бид 906 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан үүсгээд байна.

Зээлийн эргэн төлөлт удаашралтай 14, 15 зээлдэгч байна. Тухайлбал, Шинэ Яармаг, Эрэл, Бэрэн зэрэг компаниуд нийт 416 тэрбумын зээлийн эргэн төлөлттэй байна. Төрийн өмчит есөн зээлдэгчийн мөн 565 тэрбум төгрөгийн өр төлөгдөөгүй байна. Тухайлбал, Эрдэнэс Монголын замын асуудал байна. Нийт 157 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй. Уг зээлийг ойрын хугацаанд төлж дуусна гэсэн зорилттой байна” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: