Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Тус даваанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул, Улсын начин Б.Серик долоо давж, “Улсын заан” цолны болзол хангалаа.