Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Тус даваанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул, Улсын начин Б.Серик зургаа давж Улсын харцага цолны болзол хангаж, Улсын Заан цолны төлөө барилдахаар боллоо.