Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.
Тус даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага О.Хангай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул улсын харцага Н.Золбоо, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр нар зургаа давж, “Улсын харцага” цолоо баталж, Улсын заан цолын төлөө барилдахаар боллоо.