Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа болж дууслаа.
Тавын даваанд Аймгийн арслан Э.Сумъяабат, О.Түмэн, Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл, аймгийн арслан Э.Нямаа, аймгийн заан Ц.Бямба-Отгон, аймгийн арслан Х.Оргилболд, аймгийн харцага Б.Сосорбарам, аймгийн хурц арслан Ө.Батзул, Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, аймгийн заан Э.Энх-Амгалан, аймгийн заан Б.Түвшинтөгс нарын 17 бөх "Улсын начин" цолны болзол хангалаа.