Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүй долоон худагт даага насны уралдаанд 447 хүлэг уралдаж,
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага түрүү магнайд хурдалж
- Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын хүрэн даага аман хүзүүдэж
- Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэвийн Баярбатын халтар гуравт
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын алдарт уяач Пүрэвдоржийн Даваанямын хээр халзан дөрөвт,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цэдэндамбын Эрдэнбаярын хүрэн даага айргийн тавд тус, тус хурдаллаа.
ҮЗЭХ: